Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг бөгөөд нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Орох хур тунадасны хувьд: Уур амьсгалын дунджаар нутгийн өмнөд хэсгээр 5-11 мм,бусад нутгаар дунджийн орчим хур тунадас ордог бөгөөд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж:
2017 оны 11 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд 11 дүгээр сард нутгийн хойт хэсгээр ахиу цас орохоор урьдчилсан төлөв гарсан байна.
Ялангуяа намрын сарын сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч олон удаагийн цас орсноор халтиргаа гулгаа үүсэх, уул даваа хаагдаж болзошгүй тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс зохион байгуулж ажиллахыг аймгийн УЦУОШГазраас зөвлөж байна.