10 сарын 1 байдлаар Ховд аймгийн хэмжээгээр төмс 8860,8, хүнсний ногоо 10205,3, үр тариа 224,7, тэжээлийн ургамал 1735,1 тн ургац хураан авч, ургац хураалт 95,9 % тай байна. Үр тариа 93,1%, төмсний 97,5%, хүнсний ногооны 95,4%, тэжээлийн ургамлын 96,7% ийг хураан аваад байна. Ургац хураалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 93,8, төмс 628,2, хүнсний ногоо 1553,7 тн-оор илүү байна. Аймгийн хэмжээнд хадлан 62,6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн дүнтэй байна гэж аймгийн "Статистикийн хэлтэс"-ээс мэдээллээ.