“Хөгжил Политехник коллежийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд сонгон шалгаруулалт зарлаж байна.


ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Нийтлэг зүйл
1.“Хөгжил Политехник коллежийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд сонгон шалгаруулалт зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтанд орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан тухайн албан тушаал ( ажлын байр)-ын шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Бакалавраас дээш зэрэгтэй.
-Нягтлан бодогч мэргэжилтэй.
-Нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил ажилласан.
-Мэргэшсэн Нягтлан бодогч
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
3. Дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
-Багаар ажиллах
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
-Компьютерийн өргөн хэрэглээний болон НББ-ын программуудыг эзэмшсэн байх
-Сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байвал давуу тал болно.
Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх
1.Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг Хөгжил Политехник коллежийн 1 дүгээр байр, Захирлын туслах, бичиг хэргийн ажилтанд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
2.Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
1) Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн хувийн өргөдөл
2) Биеийн байцаалт, Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/
3) Боловсролын диплом, Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
4) Иргэний үнэмлэхний хуулбар
5) Ажил байдлын тодорхойлолт
6) Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
7) 4х3-ын хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Харилцах хаяг:
Хөгжил Политехник Коллеж
Утас:7043-3792
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ