МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН
ХОВД ИХ СУРГУУЛЬ
БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Ховд их сургууль дараах ажлын байранд урьж байна.
1. Ховд их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимд нийгмийн ажлын гэрээт багш сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Тухайн мэргэжлийн чиглэлээр МУИС болон дотоод гадаадын тэргүүлэх их сургууль төгссөн, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Компьютерийн хэрэглээний болон судалгаа, шинжилгээний программууд дээр ажилладаг
• Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах арга зүй сайтай
• Мэргэжлээрээ ажилласан дадлага, туршлагатай байх
Бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг:
2017 оны 10 сарын 06-наас 11 -ний өдрүүдэд хичээлийн 1-р байрны 103 тоот өрөөнд бүртгэж, 2017 оны 10 сарын 12-ны өдөр гадаад хэл, компьютер, мэргэжлийн чиглэлээр шалгалт авч, ганцаарчилсан ярилцлага хийнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж ирнэ:
• Төрийн албан хаагчийн анкет №1
• Хувийн өргөдөл
• Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Ажил байдлын тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• 3*4 хэмжээний зураг- 1 хувь
• Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг ХИС-ийн Голомт банкин дахь 5605005858 тоот дансанд тушаасан баримт
ХИС-ийн Сургалтын бодлого төлөвлөлтийн алба
Харилцах утас: 70433861, 99909864