Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газар Дэлхийн зөн Монгол ОУБ, Ховд Хөгжил политехник коллежийн багш нартай хамтран Бураа багийн малчин эмэгтэйчүүдэд сүү, цагаан идээний сургалтыг явуулжээ. Энэ удаагийн сургалтанд тус багийн 15 эмэгтэй хамрагдаж сүү цагаан идээгээр 16 нэр төрлийн зүйл хийж сурсан байна.
Сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан тэд ядаж гэр бүлийнхэндээ амттай эко цэлцэгнүүр хийж өгөх гээд багагүй зүйлийг хийж сурсан байна. Цаашлаад сүү цагаан идээгээр хийсэн зүйлээ орон нутагтаа борлуулж орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг олж харжээ.
Энэхүү сургалтыг 2-3 хоног, бүтэн жил гэх мэт хугацаатайгаар бүх багуудадаа жил бүр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр тус сумынхан зөвхөн сүү цагаан идээгээр бус ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урлах, ногоогоо даршлах, сур боловсруулах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах гэх мэт сумын нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүнтэй болох алсын зорилготой ажиллаж байна.