ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан баруун бүсийн сургалт Ховд аймагт болж байна.


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар 21 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулж бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Ховд аймагт явагдаж байна. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан,  Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар,  МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш,  ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож байна.

ВИДЕО:



Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ХХААГ, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн  200 гаруй мэргэжилтнүүд оролцож буй сургалт, зөвлөгөөнөөр  салбарын бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг цогц мэдээллийг авах юм. Сургалт зөвлөгөөн 3 хоног үргэлжилнэ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ