Монголын их дээд сургуулиудын консирциумаас 2108 хяналтын хуваарийг Ховд аймагт хувиариласан байна.


Их дээд сургуульд оюутан элсүүлэх элсэлтийн бүртгэл, ур чадварын шалгалт, хуваарь сонголтын үйл ажиллагаа 2017 оны 07-р сарын 1 ний өглөө 09 цагаас Жаргалант сумын 12 жилийн 3-р сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагаагаар эхэллээ. 7-р сарын 2 ны энэ өдөр ур чадварын шалгалт явагдаж байгаа бөгөөд маргааш буюу 7-р сарын 3 ны өглөөнөөс хуваарь сонголтыг зохион байгуулахаар ажиллаж байна.



Монголын их дээд сургуулиудын консирциумын гишүүн сургуулиудын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулах комиссын даргаар Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр, нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн Бизнес, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэд захирал н.Ганбаатар, Оточ Манарамба дээд сургуулийн багш н.Уянга нараас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.




2016-2017 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд 12-р ангийг 1343 хүүхэд  төгссөнөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад 1000 хүүхэд хамрагджээ. Монголын их дээд сургуулиудын консирциумаас 2108 хяналтын хуваарийг Ховд аймагт хувиариласан байна. Элсэгчид тогтвортой үйл ажиллагаатай, багшлах боловсон хүчин, сургалтын бааз суурь сайтай, гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэлд хамрагдсан, төрөөс баримталж буй бодлого нэн ялангуяа "Оюутны зээл"-д хамрагдах бүрэн боломжтой их дээд сургуулийг сонгон суралцахыг  Монголын их дээд сургуулиудын консирциумын гишүүн сургуулиудын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулах комиссоос зөвлөж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ