Хөдөө аж ахуй барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түншлэлд суурилсан чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтанг 1944 оноос эхлэн Ховд аймаг дахь алтан гадас одонт Хөгжил Политехник коллеж нь бэлтгэж ирсэн. 73 жилийн түүхтэй тус сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 27 мэргэжлээр 1000 гаруй суралцагчид суралцсан бөгөөд энэ өдөр тус сургуулийн 71 дэхь удаагийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа боллоо.
ВИДЕО:
Энэ хичээлийн жилд тус сургуулийг 19 мэргэжлээр 447 суралцагч төгсөж байгаагаас 2 дахь төгсөлтийнхөн ийнхүү эрдмийн баяраа хийж мэргэжлийн үнэмлэх, Диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Өөрөөр хэлбэл малыг бага эмчээр 38, барилгын техникчээр 13 төгсөгч мэргэжлийн диплом авч, энгэрийн тэмдэг зүүсэн бол 17 мэргэжлээр 178 төгсөгч мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.