Хур тунадас: 3-нд зарим газраар бага зэргийн бороо орно.
Салхи: 31-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с Бусад хугацаанд 5-10м/с.
Агаарын температур: 5 дугаар сарын 30, 31, 6 дугаар сарын 4, 5-нд халж Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин 1, 2, 3нд өмнөх өдрүүдээсээ бага зэрэг сэрүүснэ.
2017 оны 05-р сарын 22-ны 08 цагаас 05-р сарын 29-ний 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 26-нд Ховд-1,0мм, Мөнхайрхан, Цэцэг 0,3-0,4мм, Жаргалант-0,0мм тунадас орлоо.
Салхи: 0-13м/с.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 5 градус хүйтнээс 18 градус дулаан, 23, 28-нд Дуут сумын нутгаар 3-5 градус хүйтэн байлаа. Харин өдөртөө 12-33 градус дулаан, 24, 25-нд ихэнх нутгаар халж Зэрэг, Манхан, Дарви, Жаргалант, мянгад, Дөргөн сумдын нутгаар 31-33 градус хүрч халсан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.