Хөгжил Политехник коллежийн ТУЗ хуралдаж, зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаа сонгожээ.



Ховд Хөгжил Политехник коллежийн 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургуулийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий удирдах зөвлөлийн хурлаар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, удирдах зөвлөлийн дүрмээ хэлэлцэж батлах, сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж батлах гээд хэд хэдэн асуудлыг ярилцаж шийдвэрлэжээ.




Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын  дарга Батжаргалын Нямдаваа сонгогдсон бол нарийн бичгийн даргаар тус сургуулийн дэд захирал Т.Гиймаа сонгогдсон байна.




Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр тус сургуулийн захирал Т.Дэлгэрсайхан сургуулийнхаа сургалт үйл ажиллагааны  өнөөгийн байдал,  цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудаа  танилцуулж, харилцан санал солилцлоо. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ