/ Ойрын хоногуудад бүх нутгаар халж хуурайшилт ихсэнэ /
Хур тунадас: 26-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.
Салхи: 25-нд зарим газраар 12-14м/с, 26-27-нд зарим газраар 14-16м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с.
Агаарын температур: 23-26-нд нийт нутгаар халж, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
24,25-ны өдрүүдэд Булган, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мянгад, Дарви, Дөргөн сумдын нутгаар 30-34 градус хүрч хална. Бусад нутгаар 25-29 градус дулаан байна.
Үер, усны сэрэмжлүүлэх мэдээ
2017 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар Алтайн нуруунаас усжих Булган гол үерийн түвшнээс 33см-ээр даван үерлэж байна. Цаашид голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул голуудын сав газраар нутаглаж буй малчид, тухайн чиглэлд зорчиж буй тээвэрчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 05-р сарын 15-ны 08 цагаас 05-р сарын 22-ны 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 19-нд ихэнх нутгаар 0.0-5.0мм хур тунадас орж хамгийн их нь Үенч-5.0мм, хамгийн бага нь Жаргалант-0.1мм, 20-нд Мөнххайрхан, Цэцэг, Дуут, Мөст сумдын нутгаар 0.2-3.0мм тунадас орлоо.
Салхи: 0-16м/с, түр зуурын өрөвхийлөлт хурд 15-25м/с хүрсэн байна. 17-нд Мөст, Эрдэнэбүрэн, Ховд сумын нутгаар 15-16 м/с хүрсэн байна.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 0-18 градус дулаан, өдөртөө 7-33 градус дулаан байлаа. 15-16-ны өдрүүдэд Дарви, Булган, Мянгад, Манхан, Жаргалант, Зэрэг, Дөргөн сумдын нутгаар 30-33 градус хүрч халсан ба 20-21-нд шилжих шөнө Мөнххайрхан, Мөст, Дуут сумын нутгаар 0-4 градус хүйтэн хоносон байна гэж Аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.