Мэргэжлийн боловсрол, сургалт, Мэргэжлийн боловсрол,сургалтад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, шинэ ажлын байр, мэргэжлүүдийн талаар зөв ойлголт өгч сурталчлах, сурагчдад Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар ойлголт өгч, 2017-2018 оны хичээлийн жилд элсүүлэн сургах мэргэжлүүдийг танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх зорилгоор Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн сургууль, мэргэжил сурталчлах уулзалт, "Нээлттэй хаалганы өдөр"-ийг 2017оны 05-р сарын 19-ний 14 цагт аймгийн ХДТеатртзохион байгууллаа. Тус уулзалт, өдөрлөгт Жаргалант сумын ЕБ-ын 1, 2, 3, 6, 7-р сургуулиуд, Цаст-Алтай цогцолбор сургууль, Прогресс сургуулийн төгсөх ангийн 250 гаруй сурагчид оролцлоо.
Мөн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ашигт малтмалд суурилсан Мэргэжлийн боловсрол сургалт төслийн Хөгжлийн зөвлөх Р.Цийлэр, Мэргэжлийн ур чадварын дэлхийн уралдаанд экспертээр оролцох инженер багш С.Батаа, сантехникчийн мэргэжлээр мэргэжлийн ур чадвараар оролцох суралцагч Ц.Долормаа нар оролцлоо. Энэ үеэр Ховд хөгжил Политехник коллежийн суралцагдын дунд зохиогддог “Хаврын гоёл-2017”, “Алтан хайч”, “Охидын жавхаа-2017” , “Уран гар - ” ур чадварын уралдааны шагналт байрын үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулав.