Хур тунадас: 17-нд уулархаг нутгаар, 19-нд зарим газраар бага зэргийн бороо орно.
Салхи: 16-нд зарим газраар 12-14м/с, 17-нд ихэнх нутгаар 14-16м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с.
Агаарын температур: 15,16-нд нийт нутгаар дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2017 оны 05-р сарын 08-ны 08 цагаас 05-р сарын 15-ны 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 12-нд ихэнх нутгаар 0,0-15,0мм хур тунадас орж хамгийн их нь Дарви-15,0мм, хамгийн бага нь Зэрэг-0,0мм, 13-нд Жаргалант, Мөнххайрхан, Ховд, Цэцэг, Дарви, Дуут, Мянгад сумдын нутгаар 0,6-8,0мм тунадас орлоо.
Салхи: 0-14м/с, түр зуурын өрөвхийлөлт хурд 15-22м/с хүрсэн байна.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 14 градус дулаан, өдөртөө 8-27 градус дулаан байлаа гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.