2017 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Хур тунадас: 12,13-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 
Салхи: 09-нд зарим газраар 10-15 м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө  8-13 градус, өдөртөө 20-25  градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хална.

  
2017  оны  05-р сарын 01-ний 08 цагаас  05-р сарын 08-ны 08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм

 Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 3-4нд ихэнх нутгаар хур тунадас орж хамгийн их нь Чандмань, Ховд-3,0мм, Жаргалант-2,3мм, Манхан-2,0мм бусад нутгаар 0,0-1,0мм тунадас орлоо. Цэцэг, Мөст, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 2-18 м/с байлаа. Мөст, Зэрэг, Ховд, Цэцэг, Эрдэнэбүрэн сумын нутгаар 15-18м/с, түр зуурын өрөвхийлөлт хурд 18-25м/с  хүрсэн байна.            

Агаарын температур: Өдөртөө 1-26 градус дулаан,  шөнөдөө 17 градус хүйтнээс 12 градус дулаан байж 3-4нд шилжих шөнө Дуутад 17 градус, Мөнххайрхан, Чандмань, Ховд сумдын нутгаар 12-13 градус хүйтэн хонолоо гэж аймгийн  УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ