2017 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ.


Энэ сарын агаарын температурын дундаж нь: Алтайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говийн нутгаар 15-19 градус дулаан байж нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. /зураг 1, 2/


Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.  /зураг 3,4/



Алтайн өвөр говийн нутгаар, Их нууруудын хотгороор:
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн  эцсээр  сэрүүсч шөнөдөө 2-7 градус  хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Харин хоёрдугаар арав хоногийн  эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн  эхээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 
Бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.




Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн  эцсээр  сэрүүсч шөнөдөө 3-8 градус  хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй. Харин хоёрдугаар арав хоногийн  эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн  эхээр шөнөдөө градус 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 
Бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн  дунд үе болон сүүлчээр уулархаг нутгаар хур тунадас орно. 
Салхи шуурганы хувьд 
Дээрхи үеүдэд зарим газраар  салхи 12-14м\с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн  эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.





Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

2017 оны 5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна. 5 дугаар сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон  шуурга шуурч хуурайшилтай байх төлөв ажиглагдаж байгаа тул бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШгазраас мэдээллээ.






        




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ