МАЛЧИД, АРД ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД: 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар хүчтэй салхи, шуурга шуурч, зарим газраар хур тунадас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 01, 03-нд зарим газраар, 02-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: 01,03-нд зарим газраар, 02-нд ихэнх нутгаар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтайн өвөр говиор 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус хүрч дулаарна.
2017 оны 04-р сарын 24-ний 08 цагаас 05-р сарын 01-ний 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 25-нд Манхан, Жаргалант, Ховд, Мянгад, Дөргөн сумын нутгаар 0.0-1.0мм, 26-нд Цэцэг, Мөнххайрхан, Чандмань, Мянгад, Алтай, Дуут, Дөргөн, Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд, Булган сумын нутгаар 0.2-18.0мм, 27-нд Мөст, Зэрэг, Чандмань, Манхан, Ховд, Мөнххайрхан, Дуут, Үенч, Булган сумын нутгаар 0,0-11,0мм, 29-нд Мөст, Ховд, Алтай сумын нутгаар 1,0мм тунадас орсноос хамгийн их нь Булган суманд 18,0 мм, Ховд суманд 9,0 мм, Эрдэнэбүрэн суманд 7,0 мм орсон байна.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 0-12 м/с байлаа. Салхины хамгийн их хурд Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Ховд сумын нутгаар 10-12 м/с хүрсэн байна.
Агаарын температур: Өдөртөө 4-25 градус дулаан, шөнөдөө 3 градус хүйтнээс 12 градус дулаан байлаа. 30-нд Зэрэг сумын нутгаар 25 градус хүрч халсан байна.