2017 оны 04 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 14-нд уулархаг нутгаар, 15-нд зарим газраар хур тунадас орно. 
Салхи: 14-нд зарим газраар 12-14м/с, 15,16-нд Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүрч  цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с.
Агаарын температур: Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн,  өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ.


2017  оны  04-р сарын 03-ны 08 цагаас  04-р сарын 10-ны 08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
         
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 04-нд Булган, Зэрэг, Алтай, Дарви, Үенч, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 0,0-4,0мм тунадас орлоо.   
Салхи: 0-18м/с. 
Агаарын температур: Өдөртөө 4-20 градус дулаан,  шөнөдөө 11 градус хүйтнээс 6 градус дулаан байлаа гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.   
     

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ