Хур тунадас: 27-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно.
Салхи: 27, 4 сарын 02, 03-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Дулаарч, Алтайн өвөр говийн нутгаар 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2017 оны 03-р сарын 20-ны 08 цагаас 03-р сарын 27-ны 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 21, 22-нд нийт нутгаар цас орж, 0,0-9,0мм, 23-нд Чандмань, Манхан, Дуут сумдын нутгаар 0,0мм тунадас орлоо.
Салхи: 0-14м/с.
Агаарын температур: Өдөртөө 9 градус дулаанаас 7 градус хүйтэн, шөнөдөө 3-34 градус хүйтэн байлаа.
Цасны зузаан: 2017 оны 03-р сарын 27-ны 08 цагийн мэдээгээр Алтай-6см, Ховд, Үенч-4см, Дуут-2см, Манхан-1см, Жаргалант, Булган, Мөнххайрхан, Мянгад сумдын нутгаар 0 см, бусад сумдын төвд цасгүй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.