Энэ сарын агаарын температурын дундаж нь 1-6 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй. /зураг 1, 2/
Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. /зураг 3,4/
Алтайн өвөр говийн нутгаар, Их нууруудын хотгороор: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч, шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр харьцангуй дулаарч, шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна
Алтайн уулархаг нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч, шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр харьцангуй дулаарч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна
Хур тунадас: Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй
Салхи шуурганы хувьд: Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
2017 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орохоор байна. 4 дүгээр сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон болон цасан шуурга шуурч төл мал хүлээн авахад болон ургамалын ургалтын байдалд нөлөөхөөр байгааг анхаарна уу.
Одоогийн байдлаар нутгийн 50-60 орчим хувьд нь цастай байгаагаас Алтай-6см, Үенч, Ховд-4см, Дуут-2см, Манхан-1см, Жаргалант, Булган, Мөнххайрхан, Мянгад-0см цастай, бусад сумдын төвд цасгүй байна.