2017 оны 03 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, ард  иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 21-22-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж,  зарим газраар ахиухан хэмжээний цас орж зөөлөн цасан шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүй тул сэрэмжлүүлж байна

Хур тунадас: 21-нд ихэнх нутгаар хур тунадас ахиу, 22, 27-нд зарим газраар хур тунадас  орно.
Салхи: 20-23-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч  цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Хүйтэрч  Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн,  өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 25-наас ихэнх нутгаар  дулаарна.

2017  оны  03-р сарын 13-ны 08 цагаас  03-р сарын 20-ны 08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
       
 Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 19-нд Ховд сумын нутгаар 0,0мм тунадас орлоо. Бусад нутгаар хур тунадас ороогүй.  
Салхи: 0-12м/с. Агаарын температур: Өдөртөө 8 градус дулаанаас 2 градус хүйтэн,  шөнөдөө 5-21 градус хүйтэн байлаа.  
Цасны зузаан: 2017 оны 03-р сарын 20-ны 08 цагийн мэдээгээр Булган-0см, Үенч-8см, Алтай-6см цастай,  бусад сумдын төвд цасгүй байна гэж УЦУОШГазраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ