2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2 дугаар сарын 27-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 20, 21-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 14-19 градус,  өдөртөө  2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1  градус хүйтэн байна. 

2017  оны  02-р сарын 13-ны 08 цагаас  02-р сарын 20-ны  08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
       
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 14,15,19,20-нд бага зэргийн цас орж Булган-4,4мм, Алтай-2,7мм, Үенч-2,3мм тунадас орлоо. 
Салхи: 0-16м/с. 17-нд Ховд, 18-нд Эрдэнэбүрэн сумдын нутгаар 15-16м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурлаа.
Агаарын температур: Өдөртөө 6 градус дулаанаас 10 градус хүйтэн,  шөнөдөө 1-25 градус хүйтэн байлаа.   
Цасны зузаан: 2017 оны 02-р сарын 20-ны 08 цагийн мэдээгээр Булган-25см, Үенч-21см, Алтай-13см цастай,  бусад сумдын төвд цасгүй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ