Хур тунадас: 12-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно.
Салхи: 11- 13-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтний эрч суларна.
2017 оны 01-р сарын 30-ны 08 цагаас 02-р сарын 06-ны 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 5-нд Булган сумын нутгаар 0,4мм тунадас орсон. Бусад нутгаар цас ороогүй.
Салхи: 0-10м/с.
Агаарын температур: Өдөртөө 1-17 градус, шөнөдөө 6-30 градус хүйтэн байлаа.
Цасны зузаан: 2017 оны 02-р сарын 06-ны 08 цагийн мэдээгээр Булган 23см, Үенч 20см, Алтай-14см, Зэрэг, Дарви-2см, Жаргалант, Чандмань, Эрдэнэбүрэн 1см, , бусад сумдын төвд цасгүй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.