2017 оны 01-р сарын 30 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 2017 оны 01 дүгээр сарын 23-наас 2017 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх  7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 24-нд зарим газраар бага зэргийн цас орж явган цасан шуурга шуурна. Салхи: 24-25, 27-нд зарим газраар,  7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Агаарын температур:  Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус,  өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө  10-15 градус хүйтэн байна. 

2017  оны  01-р сарын 16-ны 08 цагаас  01-р сарын 23-ны  08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 18-нд ихэнх нутгаар Зэрэг-3,0мм, Дарви-2,4мм, Жаргалант, Ховд, Дарви сумдын нутгаар 2,0мм, Манхан, Эрдэнэбүрэн-1,0мм, бусад  сумдын нутгаар 0,0-0,7мм тунадас орлоо. Салхи: 0-10м/с.
Агаарын температур: Өдөртөө 0-20 градус,  шөнөдөө 17-34 градус хүйтэн байлаа.   
Цасны зузаан: 2017 оны 01-р сарын 17-ний 08 цагийн мэдээгээр Булган 26см, Үенч 20см, Алтай-16см,  Зэрэг, Дарви-3см, Мөст, Эрдэнэбүрэн-2см, Жаргалант, Манхан, Ховд сумдын нутгаар 1см, Мөст, Цэцэг-0см цастай байна гэж Аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ