2017 оны 01 дүгээр сарын 16-наас оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэлх  7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 17,18-нд зарим газраар бага зэргийн цас орж явган цасан шуурга шуурна.
Салхи: 16,17-нд зарим газраар,  7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Булган, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй.  22,23-нд хүйтний эрч бага зэрэг суларна.
Тайлбар:  зарим газраар 0-30%, ихэнх нутгаар 30-70%, нийт нутгаар 70% -с дээших нутаг дэвсгэрийг хамарна.

2017  оны  01-р сарын 09-ний 08 цагаас  01-р сарын 16-ны  08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн 10-нд Зэрэг, Манхан сумдын нутгаар 0,0-0,2мм, 11-нд Зэрэг-0,0мм, 12-нд Манхан-0,0мм, 14-нд Булган, Үенч сумдын нутгаар 0,2-1,0мм, 15-нд Алтай-0,0мм, 16-нд Чандмань, Дарви сумдын нутгаар 0,0-0,4мм тунадас орлоо.
Салхи: 0-10м/с.
Агаарын температур: Өдөртөө 3-23 градус,  шөнөдөө 16-35 градус хүйтэн байлаа.  
Цасны зузаан: 2017 оны 01-р сарын 16-ны 08 цагийн мэдээгээр Булган 26см, Үенч 20см, Алтай 16см,  Чандмань, Мөст, Манхан, Дарви сумдын төвд 1см, Цэцэг, Зэрэг сумдын төвд 0см  орчим цастай. Бусад сумдын төвд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна гэж Аймгийн Ус Цаг  Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ