2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

ХОВД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ 
ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ

Хур тунадас: 14,15-нд зарим газраар бага зэргийн цас орж явган цасан шуурга шуурна.
Салхи: 13-16-нд зарим газраар,  7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Булган, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.  Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
Тайлбар:  Зарим газраар 0-30%, ихэнх нутгаар 30-70%, нийт нутгаар 70% -с дээших нутаг дэвсгэрийг хамарна.


2017  оны  01-р сарын 02-ны 08 цагаас  01-р сарын 09-ний  08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
           Хур тунадас: 1 дүгээр сарын  7-нд зарим газраар цас орж  Чандмань-1,0мм, Булган, Мөнххайрхан, Мөст, Манхан, Цэцэг, Үенч сумдын нутгаар 0,4-0,7мм, Дуут, Дарви 0,0-0,2мм тунадас орлоо. 
           Салхи: 0-15м/с. 1 сарын 3-нд Ховд сумын нутгаар салхи 15м/с хүрсэн.
           Агаарын температур: Өдөртөө 4 градус дулаанаас  16 градус хүйтэн,  шөнөдөө 11-34 градус хүйтэн байлаа.  Цасны зузаан: 2017 оны 01-р сарын 09-ний 08 цагийн мэдээгээр Булган 26см, Үенч 20см, Алтай 16см,  Чандмань, Мөст, Манхан, Дарви сумдын төвд 1см, Цэцэг, Мөнххайрхан, Дуут сумдын төвд 0см  орчим цастай. Бусад сумдын төвд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байнагэж Аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ