Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч сумдад ажиллав.



Улсын хэмжээнд 15 аймгийн 100 гаруй сум цагаан зудтай байгаагийн нэг нь  Ховд аймаг. Тус аймгийн Алтай, Үенч, Булган  сумдад өвөлжилт хамгийн хүнд байгаа бөгөөд аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор  ахлуулсан ажлын хэсэг дээрх сумдад ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. 
Малчид цасны нимгэн, бэлчээрийн байдлыг  түшиглэн зэргэлдээх сумууд руу отор нүүдэл  хийн өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өдөртөө харьцангуй дулаан, нэмж цас ороогүй болохоор мал өвөлжилтийн байдал тийм ч хүнд биш байна. Харин цаашдаа  цас нэмж орон хүйтний эрч чангарвал  байдал улам хүндэрч мал, малчид өвөл хаврыг хохирол багатай давахад бэрх болно хэмээн  малчид хэлж байна аа. Аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг  өвөлжилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч  сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллахдаа  цас зудын эрсдэлтэй  бүсэд амьдарч  байгаа малчдад туслах үүднээс дээрх сум тус бүрт 700-800 пресс өвс, цас зудтай хүнд үед зарцуулахад нь зориулж 3 сумын баг тус бүрт нийтдээ 1,0 сая, нийтдээ 16,0  сая төгрөгийн мөнгөн тусламжийг олгож ажилласан байна.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ