12-р сарын 01-ний байдлаар Ховд голын мөсний зузаан 14 см, Буянт голын мөсний зузаан 23см, Булган голын мөсний зузаан 22 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 30 см, Долооннуур голын мөсний зузаан 40 см, Хар-Ус нуурын мөсний зузаан 27 см тус тус хүрсэн байгаа хэдий ч мөсөн дээгүүр ус гүйсэн, мөсөн бүрхүүл бүрэн тогтож амжаагүй байна. Иймд тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Ховд УЦУОШГазар