Ховд аймгийн нийт нутгийн 20-30 орчим хувь нь цастай байна.


Ховд аймгийн Булган Алтай Үенч сумдад өвөлжилтийн байдал хүндхэн байгаа. Тэгвэл цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр ирэх сард  дээрх сумдад олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь өвөлжилтийг улам хүндрүүлж болзошгүй байгааг анхааруулж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн нийт нутгийн 20-30 орчим хувьд нь цастай байгаа бөгөөд Булган сум 26 см, Алтай сум 18 см, Үенч  сум 20 см зузаан цастай байна. Улирлын эхээр орсон цас цаашдаа ч нэмэгдэж орох төлөвтэй байгаа бөгөөд  аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймаг сум орон нутгаас  өвс тэжээлийн нөөцийг хүрэлцэхүйц хангалттай хэмжээгээр бүрдүүлэх, өвс нийлүүлэх, зөөвөрлөх, хувиарлах, отор нүүдэл хйих мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардалагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Өнөө маргаашдаа харьцангуй дулаан байгаа ч 12-р сарын  сарын агаарын температурын сарын дундаж нь алтайн өвөр говиор 11-16 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн буюу нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1 градусаар хүйтэн , бусад нутгаар дунджийн орчим байна. 12-р сарын 1-р 10 хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч сулрах бол 2 –р 10 хоног болон 3-р 10 хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа юм. Харин нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ