Хур тунадас: 3,4-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 3,4-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.
Тайлбар: зарим газраар 0-30%, ихэнх нутгаар 30-70%, нийт нутгаар 70% -с дээших нутаг дэвсгэрийг хамарна.
2016 оны 11-р сарын 21-ны 08 цагаас
11-р сарын 28-ны 08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм.
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй. Салхи: 0-16м/с, өрөвхийлөлт их хурд нь 18-21м/с.
Агаарын температур: Өдөртөө 3 градус дулаанаас 20 градус хүйтэн, шөнөдөө 10-38 градус хүйтэн байлаа. 25-нд Жаргалант суманд өдөртөө 3 градус дулаан, 23-нд Булган суманд өдөртөө 20 градус хүйтэн байсан, 24-25-нд шилжих шөнө Мөнххайрхан, Чандмань суманд шөнөдөө 10 градус хүйтэн, 22-23-нд шилжих шөнө Булган суманд шөнөдөө 38 градус хүйтэн байсан.Цасны зузаан: 11-р сарын 28-ны 08 цагийн мэдээгээр Булган 26см, Алтай 17см, Үенч 20см, Зэрэг 0см цастай бусад сумдын төвд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна гэж Аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.