“ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар, ОУУБИС-аас Их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүрэг хороодын мэргэжилтнүүдийн дунд “ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ АРГА ЗАМ”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зарлаж байна. 

ЗОРИЛГО:
Тус уралдаан нь Дэлхийн хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдрийн хүрээнд Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Хуралд оролцогчдын судалгаа, бодит баримт дээр тулгуурлан бичсэн илтгэл, дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санааг хүүхдийн асуудал хариуцдаг холбогдох байгууллага болон шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой. 
ХАМРАХ ХҮРЭЭ: Их, дээд сургуулийн багш, судлаач, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүрэг хороодын мэргэжилтнүүд болон бусад
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхим

ИЛТГЭЛИЙН АГУУЛГА: 
- Монгол улсад Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн байдал;
- Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн бууруулах тухай санал, арга зам;
- Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг хэрхэн бий болгох тухай санал;
- Гэр бүлийн нийгмийн ажлын хөгжлийн өнөөгийн байдал;
- Гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, хүртээмж;
- Гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийллийн шалтгаан;
- Гэр бүлд хүүхдийн эрхийг хангах арга замууд;
- Хүүхдийн эрхийн талаарх эцэг, эхчүүдийн ойлголт, хандлага;
ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
- Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага
- Илтгэлээ сэдвийн хүрээнд бичсэн байх
- Сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөж авч үзсэн байх
- Бодит баримт, тодорхой судалгаанд үндэслэсэн байх
- Шинэлэг санаа, дүгнэлттэй байх
- Үзүүлэх материалыг хавсаргаж болно.
- Илтгэлд тавигдах техник шаардлага:
- Доод тал нь 5 – 20 хуудсанд багтаан монголоор бичнэ.
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
- Times New Roman 12 фонтоор бичих, мөр хоорондын зай 1,5
- Өөрийн овог нэр холбогдох утас, ажлын газрын хаягаа дэлгэрэнгүй бичсэн байна.
ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ 
- Илтгэл хүлээн авах хугацаа: 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 17:00 цаг 
- Илтгэл хүлээн авах газар: Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын Нөлөөллийн ажил хариуцсан хэлтэс
Хаяг: БГД, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон Билдинг-ийн 1008 тоот
Илтгэл хүлээн авах цахим хаяг:gnmongolia.iltgel@gmail.com, bolor_namuun@yahoo.com
                    Жич: Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
                    Лавлах утас: 7014-4177, 9916-6850, 8898-9849

ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ:
1. Уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана. Эхний шатанд ирүүлсэн бүх илтгэлийг 2016 оны 11 дүгаар сар 15-ны өдөр шүүгчдын бүрэлдэхүүн уншиж танилцан шаардлага хангасан бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулна.
2. 2016 оны 11 сарын 18-ны өдөр 2-р шатны шалгаруулалт явагдах ба илтгэгч өөрийн бүтээлийг /power point/ хэлбэрээр бэлтгэн 5-8 минутанд багтаан танилцуулна. 
3. Эхний 3 байр болон тусгай байрын эздийг тодруулж шагнал гардуулна.
ДҮГНЭХ ШАЛГУУР:
1. Илтгэгч
- Сэдвээ эзэмшсэн байдал
- Илтгэлээр дэвшүүлсэн санааг нотолсон байдал
- Соёлтой маргах, ур чадварын түвшин
- Цаг, техник ашиглалт 
2. Илтгэл
- Зарлагдсан сэдвийн хүрээнд, онол, практикийн ач холбогдолтой эсэх
- ШУ-ны судалгааны онол арга зүйг ашигласан эсэх
- Судалгаанд суурилсан эсэх
- Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн эсэх
- Логик алдаагүй эсэх
- Эх сурвалж ашиглалт үнэн, бодитой эсэх зэргийг харгалзан дүгнэнэ.
Уралдааныг Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль болон бусад газрудаас  бүрдсэн шүүгчид шүүн явуулна.
ШАГНАЛЫН САН:
    1-р байр/1/- Өргөмжлөл, 300,000 төгрөг 
    2-р байр/1/- Өргөмжлөл, 200,000 төгрөг  
    3-р байр/1/- Өргөмжлөл, 100,000 төгрөг
    Тусгай байр/2/ - Өргөмжлөл, 80,000 төгрөг
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР 
Олон Улсын Улаанбаатар Их Сургууль Хичээлийн 4-р байр, В-203 тоот. /Сандэй плаза худалдааны төвийн арын шинэ байр/

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ