2016 оны 11 дугаар сарын 07-ноос 11 дугаар сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

8,10,11-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9м/с, 8-10,12-нд зарим газраар 14-16м/с, 9-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9,10нд хүйтэрч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
                               2016  оны  10-р сарын 31-ны 08 цагаас 11-р сарын 07-ны  08 цаг хүртэлх
                                                            өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
        Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт Чандмань 1.2мм, Дарви 1.0мм, Дөргөн 1.0мм хур тунадас тунадас орлоо. 07-ны байдлаар Чандмань 1см, Дарви 0см цастай, бусад сумдын төвөөр цасгүй байна. Салхи: 0-19м/с, өрөвхийлөлт их хурд нь Ховд сумын нутгаар 23м/с.. Агаарын температур: Өдөртөө  20 градус дулаанаас 7 градус хүйтэн, шөнөдөө 12 градус дулаанаас 19 градус хүйтэн байлаа.
Мэдээ бичсэн инженер Д.Жаргалсайхан

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ