Явган замын ажлын тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2016-08-16
Тендер шалгаруулалтын нэр: “Техникийн захын дэргэдэх 3 замын уулзвараас  ХӨРС  ШТС-ын дэргэдэх 3 замын уулзвар хүртэлх автозамын дагуу хийгдэх явган замын ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ-2016-АЖИЛ-06/07
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий тендерт оролцогчдоос “Техникийн захын дэргэдэх 3 замын уулзвараас  ХӨРС  ШТС-ын дэргэдэх 3 замын уулзвар хүртэлх автозамын дагуу хийгдэх явган замын ажил” гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 30,000 /гучин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хупдалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онуудад борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 150 сая төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30,000,000/Гучин сая/ төгрөгөөс дээш.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онуудын аль нэгэнд нь ядаж нэг удаа энэхүү ажлын төсөвт өртгөөс доошгүй үнийн дүнтэй явган замын цутгалт, авто зогсоолын цутгалтын ажил гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”
   1. Барилга хот байгуулалтын яамны 2.1.2-т заасан Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.
Тендерийн бичиг баримтын хамт 550,000 /Таван зуун тавин мянган/ төгрөг /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 08-р сарын 19 ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 08-р сарын 19 ний өдрийн 13 цаг 00 минутад нээнэ.
Тендерт гадаадын этгээд оролцох эрхгүй. Тендерийн баримт бичгийг Монгол хэлээр боловсруулна. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. 
Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: “Төрийн сан банк”
Дансны дугаар: 161755402 “Хотын хөгжлийн төлөө сан”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ховд аймаг Жаргалант сумын Засаг Даргын тамгын Газар
Утас 7043-2297, 9943-8181, 9943-5898

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ