
-Аргын тооллын 3 сарын 28. Бямба (Санчир) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 10, өдөр цагаагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, од үнэг-8, идэр барилдлагат. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-19:15.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Жил өдрийн үр: Мал зарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Лус тахих, усан балин тавих, газар хагалах, тариа ногоо тарих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухахад муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа ногоо тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.