-Аргын тооллын 4 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг (2026)



-Аргын тооллын 4 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 15, өдөр улаан морь, мэнгэ 7 улаан, суудал мод, од тугчин-12, хотол чуулган барилдлагат. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:23.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, даллага авах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирахад сайн. Улайны үйл, мал гаргах, хиншүү хярвасанд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ