
-Аргын тооллын 4 сарын 1. Лхагва (Буд) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 15, өдөр хөхөгчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од харцага-11, үл зохилдох барилдлагат. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:21.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин гахай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
-Гарагийн өдрийн үр: Эд юм бүтээх, багш шавь болох, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, бичиг зурхай зурах, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн. Хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурхан сахиус тахих, даллага авах, залбиралд үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.