
Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь 2025-2026 оны хичээлийн жилд орон нутгийн их, дээд сургуулиудын оюутан залууст эх оронч үзэл, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын суурь ойлголтыг өгөх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар үнэн зөв ойлголтыг өгөхөд чиглэж байна.

Энэ сарын 30-ны өдөр /2026.03.30/ төслийн бүрэлдэхүүн МУИС-ийн баруун бүсийн сургууль, Хөгжил политехник коллежийн оюутнуудтай уулзалт хийж Батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Аймгийн ХДТ-т зохион байгуулсан сургалт, уулзалтын төгсгөлд оюутан залуусаас социологийн судалгааг ажиллав.


