ХОВД АЙМАГ:Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулж байна

May be an image of one or more people and text

Ховд аймгийн төрийн болон төсөвт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, стандарт, арга зүйг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулж байна. 

May be an image of one or more people

Сургалтад:

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
-Аймгийн Засаг даргын Тамгын газар болон 17 сумын төрийн болон төсөвт байгууллагууд,
-Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагууд,
-Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд оролцож байна. 

May be an image of one or more people and people studying

Аймгийн Архивын хэлтэс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй сургалтын үеэр:

Архивын ерөнхий  газрын  Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын  дарга Б.Цэндсүрэн, ахлах мэргэжилтэн С. Пүрэвсүрэн, Архивын ерөнхий газрын  Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар мэдээлэл өгч сургалт, арга зүйгээр ханган ажиллаж байна. 

No photo description available.

May be an image of one or more people and people studying

May be an image of studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ