
2026 оны 03-р сарын 30-наас 04-р сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 04-р сарын 02-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: 04-р сарын 02,03,07-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.