2026 оны 04-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

May be an image of grouse and text

2026 ОНЫ 04 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:


Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -2 градус хүйтнээс +4°C дулаан, бусад нутгаар +4...+10°C дулаан байдаг байна. (Зурaг 1) . Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 2-6 мм ордог. (Зурaг 3).

May be a graphic of map and text


ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг 2) байх бол хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 4) Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 5-д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-6°C-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4°C-аар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч шороон шуурга шуурч болзошгүй байна.

May be an image of map and text that says

ЗӨВЛӨМЖ:

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлал өндөр байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-6°C-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°C-аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. 

May be an image of ‎text that says

ЭХ СУРВАЛЖ:Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ