Ховд аймаг:Элсэлтийн ерөнхий шалгалтад 750-иас дээш оноо авсан сурагчдыг урамшуулж "БАТЛАМЖ" гардуулав



2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад Ховд аймгаас зургаан сурагч 800 оноо, долоон сурагч 750-иас дээш оноотой шалгуулж аймагтаа, улсдаа тэргүүлсэн.

Эдгээр сурагчдыг аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзан баяр хүргэж цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсэж "БАТЛАМЖ" гардуулсан байна.

Аймгийн ИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дүгээр тогтоол, “ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН-ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” тэтгэлэг олгох журмын дагуу:

▪️800 оноо авсан сурагчдыг 1 000 000 төгрөг
▪️780-799 оноо авсан сурагчдыг 500 000 төгрөг
▪️750-779 оноо авсан сурагчдыг 300 000 төгрөгөөр урамшуулав.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ