2021 оны 11 дүгээр сарын 09-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 33 эерэг, 75 сорьцод PCR шинжилгээ хийхэд 8 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 41-ээр нэмэгдэж нийт 18996 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Буянт сумаас 1, Дарви сумаас 2, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 2, Мянгад сумаас 3, Үенч сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 7 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 17 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.10/ байдлаар нийт 173 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 87 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 86 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 36 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-13, хүндэвтэр-98, хөнгөн 62 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 250, сумдад 275 нийт /525/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 35 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18638 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 224 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 4 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56146 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52634 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 218 хүн хамрагдаж нийт 8126 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"