2021 оны 06 дугаар сарын 16-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 402 болсон байна.
Тодруулбал, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Дарви сумын 4 иргэнээс, Цэцэг сумын 3 иргэнээс, ТОСК-ийн орон сууцны А байранд оршин суух 1 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан эмнэлгийн 2 ажилтнаас, Цэнгэлдэхийн 168 дугаар байранд оршин суух 2 иргэнээс, “ЦАМБАРАГАВ" зочид буудалд тусгаарлагдаж байсан Булган сумын 1 иргэнээс, Жаргалант сумын Бичигт багт оршин суух 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.17/ байдлаар 97 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 1 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Батлагдсан нийт тохиолдлын 292 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Халдвартай 12 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.17-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 484, тусгаарлан ажиглах байранд 99, гэрийн тусгаарлалтад-270, гэрийн ажиглалтад-606 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлье. "ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ"
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"