Шагайн харваанд 40 гаруй харваач оролцлоо



Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд 40 гаруй харваач оролцсон байна. 
"Цуваа харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт  Говь-Алтай аймгийн Есөн уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан 
Дэд байрт Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.Лхагвадорж
Гуравдугаар байрт Алтай сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач аймгийн гоц мэргэн М.Энхжаргал
Дөрөвдүгээр байрт Дуут сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай
Тавдугаар байрт Завхан аймгийн Их уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач М.Жамбалсүрэн нар тус тус шалгарчээ.  



Харин  "Багийн харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос-Алтай” багийн тамирчид
 Дэд байрт Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай “Ховд Дулааны станц” ТӨХК-ний багийн тамирчид
 Гуравдугаар байрт  аймгийн гоц мэргэн С.Сандагсүрэн ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.   


Энэ удаагийн наадмын үеэр Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.Лхагвадорж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хос-Алтай” багийн харваач Ж.Оюунбат нар “Аймгийн гоц мэргэн” цолны болзол хангаж,  үнэмлэх гардан авав.


  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ