Ажлын байрны зар

бичвэр нарын зураг байж магад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

1. Хэвлэл мэдээллийн ажилтан /төрийн үйлчилгээний алба хаагч/
Тавигдах шаардлага:
-Сэтгүүлч, Хэвлэл мэдээллийн чиглэлийн мэргэжилтэй
-Дээд боловсролтой

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан ажилтан /гэрээт ажилтан/
Тавигдах шаардлага:
-Эрх зүйч мэргэжилтэй
-Дээд боловсролтой

Дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

1. Дээд боловсролын диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
2. Төрийн албан хаагчийн анкет /үнэн зөв мэдүүлэх/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Төрийн албанд ажиллаж байгаа, ажиллаж байсан бол нотлох баримтууд
5. Мэргэжлээрээ ажиллаж байгаа, ажиллаж байсан бол нотлох баримтууд
Төрийн албанд болон мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтын материалыг цаасан болон цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүлээн авна.

Цаасан хэлбэрээр: ЗДТГ-ын 202 тоот өрөөнд /ТЗУХ-ийн мэргэжилтэн/
Цахим хэлбэрээр: tseegii0258@gmail.com хаягаар
Шаардлагатай мэдээлэл авах утас: 99766446

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ