2019 оны спортын салбарын шилдгүүд тодорлоо



Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд “Мөнгөн арслан-2019” спортын шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.



“Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Ховд аймагт Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн, Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг улс, бүсийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.



Аймгийн БТСГ-ын баг тамирчдын хувьд 2019 онд спортын 23 төрлөөр тив, дэлхий, олон улс, улс, бүсийн тэмцээнүүдэд оролцож, нийт 360 гаруй медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Үүнээс амжилтын чансаагаараа манлайлсан баг, тамирчдыг “Мөнгөн арслөн-2019” цомоор шагнаж урамшууллаа.
-Шилдэг спорт хамтлаг – Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн спорт хамтлаг
-Шилдэг биеийн тамирын багш - Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн багш А.Энхтөр
-Шилдэг спортын клуб – Таеквондогийн “Сүлд Алдар” клуб
-Шилдэг спортын холбоо – Волейболын холбоо, Үндэсний бөхийн холбоо
-Шилдэг амжилтын эзэд - Волейболын идэрчүүдийн шигшээ багийн эмэгтэй баг тамирчид
-Шилдэг дасгалжуулагч – Биеийн тамир, спортын газрын Жүдо бөхийн дасгалжуулагч Н.Ганхуяг
-Шилдэг эмэгтэй тамирчин – Г.Номинзул, И.Энхмаа
-Шилдэг эрэгтэй тамирчин Б.Дэлгэрмөрөн, н.Батзолбоо
-Шилдгийн шилдэг тамирчин Г.Батзориг шалгарч шагналаа гардан авлаа. Мөн энэ үеэр өнгөрч буй онд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар шагнаж, спортын 1-р зэргийн болзол хангасан тамирчдад зэргийн үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ