
"Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, МУБИС-ийн Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн Хүүхдийн хөгжлийг дэмжих сектор, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Боловсрол судлалын тэнхим хамтран зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд өргөнөөр оролцсон юм.

Олон улсын энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь улс, бүс орон нутгийн боловсрол, сэтгэл судлалын тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх гарц, арга замыг хайх, салбарын судлаачдыг дэмжих, судалгааны ажлын туршлага солилцох, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэж байв.
