УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлагаар "Ховд сурагчдын лиг-2019" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна



УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Бөхчулууны Пүрэвдоржийн санаачлага дэмжлэгээр Ховд аймгийн "Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, "Ховд шонхорууд клуб,  аймгийн Биеийн тамир спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар  хамтран "Ховд сурагчдын лиг-2019" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн 2019 оны 09-р сарын 22-оос эхэлсэн бөгөөд 2019 оны 11-р сарын 03 хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжилнэ. Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 8 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 16 багийн 11, 12-р ангийн 200 гаруй сурагч оролцож спортын тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь Ховд аймгийн ЕБС-иудын 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулан алдаршуулж, улмаар тэмцээнд оролцсон тамирчдаас "Ховд Шонхорууд клуб"-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тамирчин сонгон шалгаруулж авч байгаагаараа онцлогтой юм.   

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ