С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг үндэстэн хөгждөг

May be an image of one or more people and text

Багануур дүүрэгт ажиллах үеэрээ үйлдвэрлэл технологийн парк, дулааны станцын өргөтгөлийн төслүүдтэй танилцлаа.

Зуун жил ажиллах нөөцтэй  нүүрсний уурхайгаа  түшиглэн байгуулах Багануурын Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дуусчээ.

May be an image of mountain and arctic

Улаанбаатарын утааг бууруулах "нүүрс-пиролозын" үйлдвэр, уул уурхайн салбараа тэсэлгээний бодисоор бүрэн хангах аммонийн нитратын үйлдвэр,  стратегийн түүхий эдийн хамаарлаас гаргах бензин, дизелийн үйлдвэр, эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болох цахилгаан станц баригдана гээд ач холбогдлыг нь тоочиж баршгүй. 

"Багануур" ХК-ийн үйл ажиллагаа тогтворжиж, Монгол Улсын эрчим хүчний системийн  найдвартай байдлыг хангахаас гадна Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого нэмэгдэж иргэдэд очих байгалийн баялгийн өгөөж нэмэгдэнэ. 
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлж, өөрөө үйлдвэрлэгч болох боломж бидэнд бүрэн байна.
Одоо харин үүсээд байгаа саад тээгийг арилгах, үйлдвэр барих гэж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой болгох гээд УИХ, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, асуудлуудыг нь шийдэх шаардлагатай байна. 

May be an image of text

Энэ хүрээнд "Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина. Кластерын зарчмаар хөгждөг, үйлдвэр барьж нэмүү өртөг үүсгэдэг, импортыг орлож валютын нөөцийг хэмнэдэг, ажлын байр үүсгэж, татвар төлдөг баялаг бүтээгчдээ дэмжих зарчмуудыг тусгана.
Үр дүнд нь 4,000 ажлын байр бий болгож, 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах "Багануур Үйлдвэрлэл, технологийн парк"-аас эхлүүлээд Эрдэнэтийн "Зэс хайлуулах цогцолбор үйлдвэр", Дарханы "Ган төмөр хайлуулах цогцолбор үйлдвэр", Тавантолгой, Алтанширээ, Ховд гээд олон паркийн бүтээн байгуулалт эхэлж, олон үйлдвэр баригднаа. 

"ҮЙЛДВЭР БАРЬДАГ, ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭ ДЭМЖДЭГ УЛС ХӨГЖЛӨӨРӨӨ ТЭРГҮҮЛДЭГ" гэв.

May be an image of text that says

May be an image of one or more people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ