
Ховд аймгийн Ардчилсан намын хорооны
"Шинэ жил–2025" арга хэмжээг тус намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан зохион байгуулав.
Намын гишүүд дэмжигчид оролцон өнгөрсөн оны ажил үйлсээ дүгнэж, ирэх оны зорилго, зорилтоо ярилцсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны үйл ажиллагаа, оролцоог онцлон дүгнэжээ.

Тодруулбал,
Х.Эрдэнэбаатар тэргүүнтэй Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2024 оны ажлаараа "Баруун бүсийн шилдэг"-ээр шалгарч байсан бол амжилтаа ахиулж 2025 оны ажлаараа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас шалгарч "Шилдгийн шилдэг холбоо"-гоор шалгарсан байна.
Энэхүү амжилтыг нь үнэлж Ховд аймгийн Ардчилсан намаас 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.