Ховд аймагт нэгэн шинэ худалдааны төв үүдээ нээлээ

May be an image of text that says

"Smart"
худалдааны төвийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2025.12.20/ зохион байгууллаа.

Нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нарын албаны төлөөлөл оролцож амжилт хүслээ.

May be an image of one or more people

Мөн тус бүтээн байгуулалтыг барьж ашиглалтад оруулж буй хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч "Бямбасолонго" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхбаяр, захирал Ч.Бямбажав болон албаны бусад төлөөллийн хамтаар ёслолын тууз хайчиллаа.

No photo description available.

"Smart"
төслийг "Бямбасолонго" ХХК-ийн захирал Ч.Бямбажав 2021 онд санаачлан хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төв, банк, санхүүгийн байгууллага, зочид буудал зэрэг хоёр корпус бүхий бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

May be an image of one or more people, duffel coat and text

Үүний эхний корпусыг ийнхүү ашиглалтад оруулан 35 хүнийг ажлын байраар хангаж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Хоёр дахь корпусыг 2026 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр дахин 65 хүн ажлын байртай болно гэлээ.

No photo description available.

"Smart" төв нь Ховд аймгийн болон Жаргалант сумын хөгжил цэцэглэлт, худалдаа үйлчилгээний салбарт нэгэн шинэ өнгө нэмж байна.

May be an image of text

May be an image of text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ